Ламын гэгээн эрдэнэ бандида хутагт сангийн лого Ламын гэгээн
эрдэнэ бандида хутагт сан
Түүх, үндэслэл Бидний тухай Хийдийн үйл ажиллагаа Хөтөлбөр 390 жилийн ой Мэдээлэл Холбоо барих
VIII Ламын Гэгээн Данзанжамбалчойжишинэн хутагт
✦ VIII ДҮР ДАНЗАНЖАМБАЛЧОЙЖИШИНЭН ХУТАГТ

Ламын Гэгээний өв,
хойч үед үлдэх буянт үйлс

Шашин, соёлын өвийг хадгалан хамгаалж, хүний хөгжил, боловсрол, энэрэн нигүүлсэхүй, сайн үйлсийг тогтвортой түгээн дэлгэрүүлнэ.

390 жилийн ой · 2029
1,000+ иргэнд дэмжлэг
05 үндсэн чиглэл
Дэлгэрэнгүй ↗
Гүйлгэх
Сан байгуулах үндэслэл

Монголын бурхны
шашны “Гурван зул”

Өндөр гэгээн Занабазар, Ламын Гэгээн Лувсанданзанжанцан, Зая гэгээн Лувсанпэрэнлэй нарыг хүндэтгэн “Гурван зул” хэмээн нэрлэдэг.

Анхдугаар Ламын Гэгээн Лувсанданзанжанцан

1639–1704

Өндөр гэгээний “наран, саран мэт хоёр шавийн нэг” хэмээн алдаршиж, Монголын шашин, соёл, эрдэм ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан түүхэн хүн юм.

VIII дүр Данзанжамбалчойжишинэн хутагт

Энэтхэгийн Гомандацанд суралцаж, 2024 оноос Пенсильванийн их сургуульд шашин, соёл, гүн ухааны чиглэлээр магистрт суралцаж байна. 2028 онд эх орондоо ирэхээр төлөвлөж буй нь Ламын Гэгээний өв, номын үйл хэргийг орчин цагийн боловсрол, хүний хөгжил, олон улсын хамтын ажиллагаатай уялдуулан хөгжүүлэх шинэ боломж юм.

ГЭГЭЭРЭЛ
Бидний зорилго

Өв соёл, гэгээрэл,
хүмүүнлэг үйлс

Алсын хараа

Ламын Гэгээний өв, сургаалд тулгуурлан буянт үйлсийг түгээн дэлгэрүүлж, хүний хөгжил, нийгмийн сайн сайханд бодит хувь нэмэр оруулах, олон нийтийн итгэл хүлээсэн тогтвортой институц болон төлөвшинө.

Эрхэм зорилго

Шашин, соёлын өвийг хадгалан хамгаалж, судлан олон нийтэд таниулахын зэрэгцээ шашин, соёлын бүтээн байгуулалтыг дэмжиж, бясалгал, сэтгэл зүйн боловсрол, хүүхэд, залуучуудын хөгжил, сайн үйлсийн хөтөлбөрийг тогтвортой хэрэгжүүлнэ.

Гурван тулгуур
Цогчэн дуганы дүр 01

Өв соёлыг хадгална

Буддын шашин, соёлын дурсгал, түүхэн барилга, зан үйл, уламжлалыг судалж, хамгаалж, хойч үед өвлүүлнэ.

Ном сургаалын уулзалт 02

Гэгээрлийг түгээнэ

Шашин, сэтгэл зүйн боловсрол, ном судар, үнэт сургаалыг түгээж, хүн бүрийн сэтгэл гэгээрэлд хувь нэмэр оруулна.

Хүмүүнлэгийн үйл ажиллагаа 03

Хүмүүнлэгийг дэмжинэ

Хүүхэд, залуучуудыг дэмжиж, нийгмийн эмзэг бүлэгт туслан, сайн үйлсийг тогтвортой хэрэгжүүлнэ.

Үйл ажиллагаа

Таван чиглэлээр
буянт үйлсийг өрнүүлнэ

01

Шашин, соёлын өв

Ламын Гэгээний түүх, номын өв, судар, гар бичмэл, эд өлгийн зүйлсийг бүртгэж, хамгаалан, судалгаа, ном, үзэсгэлэнгээр олон нийтэд таниулна.

02

Хүний хөгжил, сэтгэл зүй

Буддын гүн ухаан, бясалгал, энэрэл нигүүлсэл, зөв амьдрах ухааныг түгээнэ.

03

Хүүхэд, залуучуудын боловсрол

Суралцах боломж, авьяас чадвар, хүмүүжил, үндэсний ухамсрыг дэмжинэ.

04

Сайн үйлс, буяны ажил

Ахмад настан, хүүхэд, дэмжлэг шаардлагатай иргэдэд чиглэсэн сайн үйлсийг иргэн, аж ахуйн нэгж, сайн дурынхны оролцоонд тулгуурлан зохион байгуулна.

05

Олон улсын хамтын ажиллагаа

Шашин, соёл, боловсрол, судалгаа, хүмүүнлэгийн байгууллагуудтай хамтарна.

Цогчэн дуган
Гон Гандан Дэдлин хийд

Ламын гэгээний хийдийн
үйл ажиллагаа

Хийд өдөр тутмын хурал ном, уламжлалт зан үйл, ёслол, сургалт, бясалгал, өв соёлын судалгааг хамарсан байнгын үйл ажиллагаа явуулж, лам хуврагын боловсрол, иргэдийн сүсэг бишрэлийн орон болж байна.

Баянхонгор аймаг
Гон Гандан Дэдлин хийд
390 жилийн ойн тэргүүлэх ажил
20% гүйцэтгэлтэй

Бүтээн байгуулалтыг бүрэн дуусгаж, 2029 оны ойгоор ашиглалтад оруулах зорилготой.

390
390 жилийн ой — 2029 он

Мэлмий гийсний 390 жилийн ойг угтан
гурван тэргүүлэх ажил

Цогчэн дуганы бүтээн байгуулалт
01

Цогчэн дуган

Баянхонгор аймагт баригдаж буй Цогчэн дуганы бүтээн байгуулалтыг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулна.

Дэлгэсэн ном — түүхэн роман
02

Түүхэн роман

Ламын Гэгээний түүхэн замнал, эрдэм ухаан, үзэл санааг өргөн уншигдах түүхэн бүтээл болгон хэвлүүлнэ.

Судар, гар бичмэл — өвийн сан хөмрөг
03

Өвийн сан хөмрөг

Судар, гар бичмэл, бурхан шүтээн, эд өлгийн зүйл, гэрэл зураг, түүхэн баримтыг бүртгэлжүүлнэ.

Жилийн төлөвлөгөө

Сайн үйлс, хөтөлбөр

Дэмжлэгийг жилд дөрвөн удаа — улирал тутам тогтмол хэрэгжүүлнэ.

1,000+

иргэнд тусламж

Бурхан багшийн Их дүйчэн өдрийг тохиолдуулан ахмад настан, хүүхэд болон дэмжлэг шаардлагатай иргэдэд тусламж үзүүлнэ.

1,000+

иргэн сургалтад

Сэтгэл зүйн боловсрол, бясалгал, зөв амьдрах ухааны сургалт, уулзалтад хамруулна.

Өв соёл

Томоохон ажил хэрэгжүүлэх

Жил бүр олон нийтийг хамарсан номын айлдвар, лекц зохион байгуулж, буддын гүн ухаан, зөв амьдрах ухааныг түгээнэ.

Улаан

Гэгээний улаан тэмээ

Баянхонгор аймагт тэмээний үүлдэр угсаа, тэмээн соёлыг хадгалан өвлүүлэх баярыг жил бүр уламжлал болгон дэмжинэ.

Засаглалын ерөнхий бүтэц

Сангийн бүтэц,
хариуцлагатай удирдлага

Ламын Гэгээний VIII дүр Данзанжамбалчойжишинэн хутагт
Үүсгэн байгуулагч
Ламын Гэгээний VIII дүр
Ламын Гэгээний VIII дүр

Данзанжамбал­чойжишинэн хутагт

Энэтхэгийн Гомандацанд суралцаж, 2024 оноос Пенсильванийн их сургуульд шашин, соёл, гүн ухааны чиглэлээр магистрт суралцаж байна. 2028 онд эх орондоо ирэхээр төлөвлөж буй нь Ламын Гэгээний өв, номын үйл хэргийг орчин цагийн боловсрол, хүний хөгжил, олон улсын хамтын ажиллагаатай уялдуулан хөгжүүлэх шинэ боломж юм.

Гомандацан, Энэтхэг Пенсильванийн их сургууль · 2024 2028 онд эх орондоо
Удирдах зөвлөл
11 гишүүн
Хяналтын зөвлөл
3 гишүүн
Удирдах зөвлөлийн дэргэдэх
3 байнгын хороо

Бүтээн байгуулалт, түншлэлийн хороо

3–4 гишүүн

Сангийн бүтээн байгуулалт болон түншлэлийн ажлыг чиглүүлнэ.

Өв соёл, судлалын хороо

3–4 гишүүн

Өвийн сан хөмрөг, судалгаа, үзэсгэлэн, ном бүтээлийн ажилд анхаарна.

Сайн үйлс, нийгмийн дэмжлэгийн хороо

3–4 гишүүн

Хүмүүнлэгийн дэмжлэг, сургалт, сайн дурын оролцоог зохион байгуулна.

Гүйцэтгэх захирал
1 хүн

ТУЗ-ын 11 гишүүнийг 3 чиглэлээр 3–4 хүний бүрэлдэхүүнтэй хороо болгон зохион байгуулна. Хороо тус бүрийг нэг гишүүн ахална.

Сайн үйлс

Дэмжлэгийг дөрвөн үе шаттай хэрэгжүүлнэ

01

Хамрагдах иргэдийг тодорхойлох

Өрхийн нөхцөл, амьжиргаа, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хэрэгцээнд үндэслэн сонгоно.

02

Хамтын оролцоог бүрдүүлэх

Иргэн, гэр бүл, аж ахуйн нэгж, байгууллага, сайн дурынхны оролцоо, нөөцийг нэгтгэнэ.

03

Дэмжлэг үзүүлэх

Хүнс, хувцас, ахуйн хэрэглээ, боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн сургалтыг улирал тутам хүргэнэ.

04

Үр дүнг тайлагнах

Хамрагдсан иргэдийн тоо, үзүүлсэн дэмжлэг, үр дүнг хэмжиж, ил тод тайлагнана.

Бясалгал, зөв амьдрах ухаан

“Маань хөгжөөх”

Бямба гараг бүр 18:00–19:00

2026 оны 9 дүгээр сараас Баянхонгор аймгийн Гон Гандан Дэдлин хийдэд уламжлалт “Маань хөгжөөх” зан үйлийг сэргээн, хийдийн байнгын үйл ажиллагааны хөтөлбөр болгон хэрэгжүүлнэ.

Зан үйлийг бясалгал, сэтгэлийн төвлөрөл, энэрэн нигүүлсэхүй, зөв амьдрах ухаантай уялдуулан иргэдийн дотоод амар амгалан, эерэг хандлагыг төлөвшүүлнэ.

“Маань хөгжөөх” бясалгалын хурал
Мэдээлэл

Үйл явдлууд

Ламын гэгээнтэн Пусан хотод
2026.09.05Айлчлал · БНСУ

Ламын гэгээнтэн БНСУ-ын Пусан хотод айлчилж байна

Бүтэн унших →
Ламын гэгээнтэн онгоцны буудалд
2026.08.10Эрдэм ном · АНУ

Ламын гэгээнтэн Америкийн Нэгдсэн Улсыг зорилоо

Бүтэн унших →
Их богд хайрхны тахилгын ёслол
2026.06.03Төрийн тахилга · Их богд

Төрийн тахилгат Их богд хайрхныг ёслол төгөлдөр тахилаа

Бүтэн унших →
Ахмадууд, цэцэрлэгийн багачуудтай хамт
2026.06.01Хүмүүнлэг үйлс · Баянхонгор

Ахмадууд, цэцэрлэгийн багачуудад эх үрсийн баярын бэлэг гардууллаа

Бүтэн унших →
Төрөх, эмэгтэйчүүдийн тасагт бэлэг гардуулж байна
2026.06.01Эх үрсийн баяр · Баянхонгор

Эх, нялхаст эх үрсийн баярын бэлэг гардууллаа

Бүтэн унших →
Сайн үйлсэд хамрагдсан иргэд
✦ Хамтын буянт үйлс

Хамтдаа бүтээх буянт үйлс,
хойч үед үлдэх өв

Энэ бол нэг удаагийн ажил бус, олон үе дамжин үр шимээ өгөх үйл хэрэг. Мэдлэг, туршлага, сэтгэл, нөөц боломжоо нэгтгэн Монголын шашин, соёл, үндэсний үнэт зүйлийг хамгаалан өвлүүлэхэд хамтдаа хувь нэмэр оруулъя.

Сайн үйлсэд нэгдэх
Ламын гэгээн эрдэнэ бандида хутагт сан
Цогчэн дуган
Танилцуулга

Цогчэн дуган

Цогчэн дуган нь хүрээ хийдийн гол төв байгууламж — лам хуврагууд өдөр тутмын хурал номоо чуулан уншдаг номын их өргөө юм. “Цогчэн” нь бүрэн бүтэн чуулган гэсэн утгыг илэрхийлдэг.

Баянхонгор аймгийн Гон Гандан Дэдлин хийдийн Цогчэн дуганы бүтээн байгуулалт үргэлжилж байгаа бөгөөд Ламын гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойгоор бүрэн дуусгаж, ашиглалтад оруулах нь сангийн тэргүүлэх ажил юм.

Байршил
Баянхонгор аймаг
Ашиглалтад
2029 оны ойгоор
01

Өдөр тутмын хурал ном

Лам хуврагууд Цогчэн дуганд чуулан өдөр тутмын хурал ном уншиж, ёслолын хуваарийг баримтална.

02

Уламжлалт зан үйл, ёслол

Цагаан сар, Бурхан багшийн Их дүйчэн зэрэг тэмдэглэлт өдрүүдийн хурал, ёслолыг уламжлалын дагуу хүргэнэ.

03

Бясалгал, сургалт

“Маань хөгжөөх” зан үйл, зөв амьдрах ухааны сургалт, бясалгалын хуралд иргэд чөлөөтэй хамрагдана.

04

Өв соёл, судалгаа

Судар, гар бичмэл, шүтээн, түүхэн баримтыг хамгаалж, бүртгэлжүүлэн судалгаа, үзэсгэлэнгийн ажил хийнэ.

Ламын гэгээнтэн Пусан хотод
2026.09.05Айлчлал · БНСУ

Ламын гэгээнтэн БНСУ-ын Пусан хотод айлчилж байна

Ламын гэгээнтэн Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа консул Ц.Жадамбаагийн урилгаар Пусан хотод айлчилж байна.

Ламын гэгээнтэн онгоцны буудалд
2026.08.10Эрдэм ном · АНУ

Ламын гэгээнтэн Америкийн Нэгдсэн Улсыг зорилоо

Гэгээн багш дэлхийн боловсрол, шинжлэх ухаан, судалгааны салбарт өндөр нэр хүндтэй Ivy League буюу АНУ-ын нэр хүнд бүхий найман их сургуулийн нэг болох University of Pennsylvania /Пенсильванийн их сургууль/-д Монгол судлалаар магистрын зэрэг горилон суралцах юм.

1740 онд байгуулагдсан Пенсильванийн их сургууль нь АНУ-ын хамгийн ууган, дэлхийд нэр хүндтэй их сургуулиудын нэг бөгөөд бизнес, санхүү, эдийн засаг, технологи, анагаах ухаан зэрэг олон салбараар тэргүүлэх сургалт, судалгаагаараа алдартай.

Ийнхүү гэгээнтэн эрдэм номын их өргөөнд суралцаж, мэдлэг боловсролоо ахиулан, дэлхийн түвшний эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллах шинэ замыг нээж байна.

Ламын гэгээнтэн таны эрдэм номын их замд өлзий хутаг оршиж, оюун билгийн гэгээ улам дэлгэрэх болтугай.

Их богд хайрхны тахилгын ёслол
2026.06.03Төрийн тахилга · Их богд

Төрийн тахилгат Их богд хайрхныг ёслол төгөлдөр тахилаа

Зуны тэргүүн сарын билгийн арван наймны энэ өдөр Ламын гэгээнтэн болон Гачин гэгээнтэн тэргүүтэй лам хуврагууд, Монгол төрийн элч төлөөлөгчид, Баянхонгор аймгийн удирдлагууд, сүсэгтэн олон Төрийн тахилгат Их богд хайрхнаа ёслол төгөлдөр тахиж, хүндэтгэл үзүүллээ.

Тахилгын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан баг хамт олон, чин сэтгэлээр сүсэглэн оролцсон та бүхэнд талархал илэрхийлж, бидний хийсэн буянаар хамаг амьтан амгалан байж, буяны хур арван зүгтээ дэлгэрэх өрөөл өргөе.

Ахмадууд, цэцэрлэгийн багачуудтай хамт
2026.06.01Хүмүүнлэг үйлс · Баянхонгор

Ахмадууд, цэцэрлэгийн багачуудад эх үрсийн баярын бэлэг гардууллаа

Ламын гэгээнтэн Баянхонгор аймгийн “Ахмад настан асрамжийн үйлчилгээний төв”-ийн ахмадууд, “14 дүгээр цэцэрлэг”, “Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн цэцэрлэг”-ийн багачуудад эх үрсийн баярын бэлэг гардууллаа.

Төрөх, эмэгтэйчүүдийн тасагт бэлэг гардуулж байна
2026.06.01Эх үрсийн баяр · Баянхонгор

Эх, нялхаст эх үрсийн баярын бэлэг гардууллаа

Ламын гэгээнтэн Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй эх, нялхаст болон тасгийн албан хаагчдад эх үрсийн баярын бэлэг гардууллаа.

Хандив өргөх

Буянт үйлсэд нэгдэх

Дансны мэдээллийг та бидэнд өгсний дараа энд тавина.

Банк[Банкны нэр]
Дансны дугаар[Дансны дугаар]
Хүлээн авагчЛамын гэгээн эрдэнэ бандида хутагт сан